1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино.
1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад эн...
44 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг
44.1. Багш дараахь эрхтэй
44.1.1.сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;
44.1.2.сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;
44.1.З.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
44.1.4.суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;
44.1.5.суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн болон...
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсрол эзэмшсэнийг нь нотолж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх /цаашид гэрчилгээ, үнэмлэх гэх/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2 “Боловсролын тухай” Монгол улсын хуулийн 9.1-д заасны дагуу гэрчилгээ, үнэмлэх нь ерөнхий боловсролын тухайн түвшний агуулгыг эзэмшсэнийг нотлон төрөөс олгож байгаа баримт бичиг мөн.
1.3 Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд олгох гэрчилгээ, үнэмлэх нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нэгдсэн загвар, улсын дугаартай ...