avatar

Боловсролын үнэмлэхийг дахин авахад

2011-06-07,11:22
 

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН

ГЭРЧИЛГЭЭ ДАХИН ОЛГОХОД Б
ҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Сургуулиас дүнгийн “Б” маягт авах

    • Сургууль дээр "Б" маягт байхгүй тохиолдолд:

 1997-1998, 2003-2006 онд 10 дугаар анги төгсөгчид БСШУЯ-ны архиваас дүнгээ шүүлгэн, дүгнэлт болон “Б” маягт авчрах

    • 1999-2002, 2006 онуудад 10-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авчрах

    • 2007, 2008, 2009 онд 9, 11-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авчрах

    • 1997 оноос өмнөх 10-р анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авчрах

    • Суурь боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн 8-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах, байхгүй тохиолдолд журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авчрах


  1. Нийслэлийн Боловсролын газарт хандаж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл бичих

 

  1. Иргэний үнэмлэхийг канондуулж эх хувийн хамт авчрах

 

  1. Боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, нэр сургуулиар хүчингүй болгож сонинд зарлуулсан баримт авчрах

 

  1. Сургууль төгссөн монтажийн хуулбарыг эх хувийн хамт авчрах

 

  1. Сурагчийн хувийн хэргийн нүүр, хувийн хэрэг анх нээсэн, сурлагын үнэлгээ, дүн, сургууль төгссөн тухай тэмдэглэлийг канондуулж эх материалын хамт авчрах

 

  1. 8,10-р анги төгсөгчид суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхэд овог, регистр солигдсон тохиолдолд 1, 2, 3, 4, 5, 6-р материалыг бүрдүүлж ирнэ.

  2. Боловсролын гэрчилгээний үнэ: – 4500 төг

Жич: Овог нэр солиход Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс тухайн хүний овог нэр сольсон баримт авчирна.

Материалыг өдөр бүр хүлээж авна. Ажлын 3 хоногт олгоно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax